card

Байгаль орчин,уур амьсгалын сан

Бидний тухай

Түүхэн замнал

Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан нь “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн Засгийн газрын 1998 оны 188 дугаар тогтоолоор анх “Байгаль Хамгаалах Сан” нэртэйгээр байгуулагдсан. Засгийн газрын 2012 оны 189 дүгээр тогтоолоор ”Байгаль Хамгаалах Сан”-гийн зохион байгуулалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Байгаль Хамгаалах Сан”-гийн үйл ажиллагааг өргөтгөн “Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан” болгон өөрчлөн байгуулсан.  

 

Зорилго

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлыг судлан тогтоох, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд экологийн боловсрол олгох  чиглэлээр сангийн хөрөнгийг оновчтой, үр ашигтай зарцуулахад оршино.

 

Санхүүжүүлэх арга хэмжээ

Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын хөтөлбөрүүд болон бусад бодлогын баримт бичиг, яамны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, ажил үйлчилгээг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн дагуу санхүүжүүлэн ажиллаж байна.

 

 

Байгаль орчин, уур амьсгалын сан

И.Ганбат
БОУАС-ын захирал
Цахим хаяг: [email protected]                                     Ажлын утас: +976 310743

Ц.Тэнгис
Мэргэжилтэн
Цахим хаяг: [email protected]                      Ажлын утас: +976 7000-0753

 

Д.Янжинлхам
БОУАС-ын Нягтлан бодогч
Цахим хаяг: [email protected]                                      Ажлын утас: +976 310753
 

А.Гантулга 
Мэргэжилтэн
Цахим хаяг: [email protected]                                          Ажлын утас: +976 310753
 

Д.Отгонцэцэг
Ахлах мэргэжилтэн
Цахим хаяг: [email protected]                              Ажлын утас: +976 7000-0753
 

 

 

Хүсэлт илгээх