card

Уур амьсгалын ногоон сангийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд

 

Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллага, Үндэсний зохицуулагч нар үндэсний, бүс нутгийн, олон улсын магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран Уур Амьсгалын Ногоон Сангаас дэмжлэг авахаар шаргуу ажиллаж байна.

Улмаар 2015 оноос хойш Сангаас итгэмжлэл авсан үндэсний байгууллага болох ХасБанк, түүнчлэн олон улсын  хөгжлийн болон банк санхүүгийн байгууллага, тухайлбал  НҮБ-ын  Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын  сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) зэрэг байгууллагуудтай хамтран ойролцоогоор 220 сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрүүдийг тус Сангаар батлууллаа. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан бусад талуудаас ойролцоогоор 610 сая ам. долларын санхүүжилтийг босгосон.

 

Монгол улсын засгийн газар болон Уур Амьсгалын Ногоон Сан

#

НЭР

ТӨРӨЛ

ОГНОО

1

Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллагыг нэр дэвшүүлэх захидал

Нэр дэвшүүлэх захидал

2015/10/25

2

Монгол улс болон Уур Амьсгалын Ногоон Сангийн хамтын ажиллагааны гэрээ

Хамтын ажиллагааны хэлэлцээр

2017/11/23

3

Монгол оронтой хамтран ажиллах чиглэл

Хамтран ажиллах чиглэл

2019/03/19

4

Хамтран ажиллах тухай монгол улсын засгийн газар, Уур Амьсгалын Ногоон Сан хоорондын хэлэлцээр

Хамтын ажиллагааны хэлэлцээр

2019/11/22

 

Чадавх бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэгийн батлагдсан нийт төслүүд (7)

#

ТӨСЛИЙН НЭР

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

ТӨСЛИЙН ХЭЛБЭР, ЗОРИЛГО

1

Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл

ХасБанк

Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхыг бэхжүүлэх: Үндэсний хөтөлбөр боловсруулах

2

Үндэсний ногоон зээлийн санхүүжилтийн орчинг бэхжүүлэх

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI

Монголын ногоон санхүүгийн корпорацыг байгуулах зорилтын хүрээнд зэх зээлийн судалгааг хийх

3

Эрчим хүчний хэмнэлттэй бага оврын дулааны системийг аймаг болон гэр хороололд өргөжүүлэх судалгаа

НҮБ-ын Байгал орчны хөтөлбөр /UNEP

Дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй технологиор дулааны бие даасан станцыг барьж байгуулах суурь судалгааг хийж төслийн саналыг боловсруулах

4

Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулах чадавх бэхжүүлэх төсөл

НҮБ-ын Байгал орчны хөтөлбөр /UNEP

Дасан зохицох төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадавх бий болгох

5

Тогтвортой санхүүжилтийн сайн туршлагуудыг Монголд бэхжүүлэх ба Бүсийн түвшинд мэдлэг солилцох үйл явцыг дэмжих төсөл

Олон Улсын Санхүүгийн Корпорац /IFC

Монгол улсын уур амьсгал болон Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан тогтвортой санхүүгийн тогтолцоог бий болгох.

6

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгах, Уур Амьсгалын Ногоон Сангийн үйл ажиллагааг үндэсний түвшинд зохион байгуулах чадавхыг  бэхжүүлэх

ХасБанк

Салбар хоорондын уялдаа, зохицуулалтыг сайжруулах

7

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын загварыг боловсруулах

ХасБанк

Эрчим хүчний хэмнэлт/сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг өргөжүүлэн, хөгжүүлэх

 

УАНС-аас Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах батлагдсан хөрөнгө оруулалтын нийт төслүүд (7)

#

ТӨСЛИЙН НЭР

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛБЭР

1

ХХЯ-ыг бууруулах жижиг, дунд бизнесийн зээлийн хөтөлбөр /Бие даасан төсөл/

ХасБанк

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

2

Сэргээгдэх эрчим хүчний (Нар) хөтөлбөр 1 /Бие даасан төсөл/

ХасБанк

Өөрийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл

3

Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц, сэргээгдэх эрчим хүчний төсөл /Бие даасан төсөл/

Азийн хөгжлийн банк

Өөрийн хөрөнгө, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

4

Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний зээлийн хөтөлбөр /Бие даасан төсөл/

ХасБанк

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

5

Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн төсөл /Бүсийн төсөл/

ЕСББ

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

6

Ногоон хотын байгууламж /Бүсийн төсөл/

ЕСББ

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, бусад

7

Уур амьсгалын хөрөнгө оруулагч /Бүсийн төсөл/

Нидерландын хөгжлийн банк

Өөрийн хөрөнгө,  буцаан төлөх буцалтгүй тусламж

 

Төслийн бэлтгэл, судалгааны чиглэлээр батлагдсан төслүүд (2)

#

ТӨСЛИЙН НЭР

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛБЭР

1

Гэр хорооллын эрчим хүчний бага оврын/хэсэгчилсэн шийдэл 

ХасБанк

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл

2

Монголын ногоон санхүүгийн корпорац

ХасБанк

Өөрийн хөрөнгө, буцалтгүй тусламж, зээл

Хүсэлт илгээх