Байгаль орчин, аялал жуулчлалын яам-наас иргэддээ зориулан зугаалж, чөлөөт цагаа гэр бүлээрээ өнгөрөөх газрын судалгааг хийж дуусгалаа.

 

 

Иргэд маань зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлээрээ алхчих газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий, хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уулруу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

Зайсангийн аманд - 1,8 га

Богинын аманд - 5,1 га

Хүүшийн аманд - 2,2 га

Нүхтийн аманд - 1,9 га газар.

Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэллээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах болно. Цаашдаа улс орон даяар хийнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам has completed a research on places where we can travel and spend free time with our family.

There is a lack of places where citizens can travel, spend their free time, and walk with their families. Most of the places were taken by money, authority, and individuals and built fences around them and even blocked the road to the mountain of citizens. We will work for public benefit.

11 hectares of land has been planned in total 4 locations in Bogdhan Mountain Darkhan Tsazat land:

In the mouth of Zaisan - 1,8 ha

Short mouth - 5.1 ha

In the mouth of the fat - 2,2 hectares

In the mouth of the hole - 1.9 hectares of land.

BOAJYA has started working to find private security, international organizations and districts in this area. The land will be kept in its name and will establish a park and leisure time zone for citizens only. From now on, we will do it all over the country.