ШВЕД УЛСААС МОД ҮРЖҮҮЛГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар Шведийн Хаант Улсын Стокхольм хотод ажиллаж, Байгаль орчны дэд сайд Андерс Гронволл, Аж ахуйн нэгж, инновацын яамны Ой, байгаль орчин болон судалгааны газрын дарга Аннелие Стиглунд нартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал солилцов. Мөн энэ үеэр Эрдэнэт BCC Co Ltd компанитай тарьц үржүүлгийн автоматажсан үйлдвэрийг Монголд нийлүүлэх ойлголцлын санамж бичиг байгуулав.

ДЭЛХИЙН XV ОЙН ЧУУЛГАНД БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦОВ

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ойн XV чуулганд Монгол улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ биечлэн оролцож, Монгол Улсын ЗГ-аас байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулав.

УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТЫГ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛОВ

Уулзалтаар Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Грелмарек хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнтэй биечлэн танилцах хүсэлт тавьсныг хүлээн авч, Монгол Улсад тус сангийн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулах урилга өгөв.

ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН /GGGI/ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ФРАНК РАЙСБЕРМАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирал ноён Франк Райсберман болон албаны бусад төлөөлөлтэй БНСУ-д уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар талууд санал солилцов.

БНСУ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-дахь айлчлал тус улсын Ойн агентлагийн дарга Чой Бён Ам-тай хийсэн уулзалтаар үргэлжиллээ. Уулзалтын үр дүнд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон оронд сайн жишиг, уриалга болно гэдгийг онцлон, БНСУ-аас бүх талаар дэмжин, нэгдэхээ илэрхийлэв.

ТУУЛ ГОЛ ХАЯГДЛЫН ЦЭГ БИШ

Туул голын сав газрын захиргаанаас шалгалт хийж, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Бөхөгийн голын онцгой хамгаалалтын бүс, татам дотор маш их хэмжээний малын өтөг бууц, ил задгай хог хаягдал үүссэн зөрчлийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу цэвэрлүүлэв.

АЙМГУУДЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ЯНДАНД ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛАВ

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Ховд, Увс, Хөвсгөл аймгийн дулааны станцын янданд шүүлтүүр суурилуулснаар тоос, тоосонцрыг 97-99% шүүж байгаа бодит үр дүн гарсан. Уг дүгнэлтэд үндэслэж Дорноговь аймгийн Сайншанд сумын Чандмань илч ДС-д 2 ком, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл Энержи ДС-д 3 ком, Сүхбаатар сумын Сэлэнгэ Энерго ДС-д 3 ком, Нийслэлийн Налайх дүүргийн ДС-д 4 ком, нийт 12 ком шүүлтүүрийг суурилуулав.

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ, ТЕХНОЛОГИЙН ХАЯГДАЛ УСЫГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

БОАЖЯ, ОББҮХ-ноос Ус сувгийн удирдах газарт төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэгдэж байгаа MNS 6561:2015 стандартын шаардлага хангаагүй, технологийн хаягдал усыг хүлээж авахгүй байхыг үүрэг болгов. Ингэснээр ААНБ-ууд, үйлдвэрүүд технологийн хаягдал усаа ӨӨРСДӨӨ ЦЭВЭРЛЭЖ, стандартад нийцүүлсний дараа ТӨВ ЦЭВЭРЛЭХ байгууламжид нийлүүлнэ.

ГЕРМАН УЛС "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХЭЭ МЭДЭГДЭВ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д Дэлхийн XV чуулганд оролцох үеэрээ ХБНГУ-ын Ойн аж ахуйн байгууллагын Ерөнхийлөгч Георг Ширмбек болон Парламентийн гишүүдтэй уулзалт хийв. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын талаас Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэхээр Монгол Улс "Тэрбум мод" ойжуулах хөдөлгөөнийг зарласан нь Дэлхийн ойн санг нэмэгдүүлэх нэн чухал ажил болохыг онцлон, модны чиглэлд Монгол Улсаас оюутан сургах, боловсон хүчин бэлдэх, техник технологи инновацийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

ФРАНКФУРТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТООГ ДОЛОО ХОНОГТ 5 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын компаниудын төлөөлөлтэй уулзсан уулзалтаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфурт чиглэлийн нислэгийн тоог нэмэхийг хүссэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газраас Франкфурт чиглэлийн нислэгийн тоог долоо хоногт 5 болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулав.

МОНГОЛ УЛСАД 1,000,000 АМ.ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ

Азийн ойн хамтын ажиллагааны гишүүн орнуудын 2 дугаар бага хуралд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Хурлаар өөрсдийн улс дахь туршлагыг хуваалцахаас гадна гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамтын төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Үүний үр дүнд Монгол Улсад 1.000.000 АМ.ДОЛЛАР-ын дэмжлэг үзүүлж, “Тэрбум мод” төсөл хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

БОАЖЯ-НЫ ТНБ-ИЙН ДАРГА Э.БАТТУЛГА “ХОСГҮЙ ҮНЭТ ХОВДЫГ НЭЭЦГЭЭЕ” ХОВД АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ ДЭ НЭЙЧЕ КОНСЕРВАНСИ БАЙГУУЛЛАГЫН /TNC/ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтаар Засгийн газар хооронд хэлцэл байгуулах замаар хэрэгжүүлдэг, дэлхийн 5 улсад амжилттай хэрэгжиж буй “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг танилцуулав.

ЖУУЛЧИД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД 21.162.285 АМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРУУЛАВ

БОГДХАН УУЛЫН ЗАЙСАН, ТӨРХУРАХ, МАНЗУШИР, ЖАРГАЛАНТ, ИХ, БАГА ТЭНГЭРИЙН АМААС 660 КГ ХОГ ТҮҮВ

ХОГ ТҮҮХЭЭС ИЛҮҮ, ХОГОО ХАЯХГҮЙ БАЙЯ уриан дор "БОГДХАН УУЛАА ЦЭВЭРЛЭЕ" өдөрлөг зохион байгуулав. Ууланд алхагчид болон энгийн 151 иргэн оролцож, 161 шуудай хог түүж, хог хаягдал цугларсан цэгүүдийг тэмдэглэж, координатыг тогтоов.