МОНГОЛ УЛС ДАХЬ НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА ЗӨВШИЛЦӨЛ ХИЙЖ ӨГӨХӨӨ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2023 оны 1-р улиралд Монгол Улсад Ази номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын 55 орны төлөөлөл (Байгаль орчны Сайд) нарын хурал (Launch meeting)-ыг зохион байгуулах тал дээр бусад орнуудтай зөвшилцөл хийж өгөхөө Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра илэрхийллээ.

Тус хурлаар Агаарын бохирдлын талаар хэлэлцэх төлөвлөлтийг оруулж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхдүүдийн дуу хоолойг нэгтгэх хурлыг 2022.08.25-26 Монгол Улсад зохион байгуулна.

Тус хурал нь 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 17 бага хурлыг угтан эхлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Khurelsukh Ukhnaa томоохон санаачлагын нэг юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам