ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ

Монгол улсын Ерөнхий сайдын 90 дугаар захирамжийн дагуу 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн анхдугаар хурал зохион байгуулагдлаа.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтворжуулах, нийслэлийн иргэдэд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх ажлыг уялдуулах бүхий чиглэлээр 5 асуудлыг авч хэлэлцээд, холбогдох зарим асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулахаар шийдвэрлэв.