ТУСГАЙ ХАМГААЛАЛТ БОЛОН САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН ОНЦЛОХ АЖИЛ

ХҮЙСИЙН ГОВЬ- ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

2022 оны 11 сарын 19-ний өдөр Алтай хотод 18 сумын, 88 багийн 3000 гаруй малчдыг хамруулсан "АЛТАЙН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ" уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас Бөхөн бүхий 7 сумд Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр эхийг хашиж хамгаалсан булгуудын гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж, 2500 гаруй малчдад брошур тарааж мэдээллээр хангаж ажиллав.