“БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ” ОРОН НУТГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Зүүн бүсийн ТХГН-уудын байгаль хамгаалагч, мэргэжилтэнүүд, БОАЖГ-ын мэргэжилтэнүүдэд “Байгаль хамгаалагчдын ёс зүйн дүрэм” орон нутгийн хэлэлцүүлгийг 2022 оны 11 сарын 27-30-ны хугацаанд аймаг, аймагт нь зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт нийт 85 хүн оролцож ёс зүйн дүрмийн үндсэн зорилго, НҮБ-ын Хүний эрхийн хорооны тунхаглалын үндсэн зарчим, Байгаль хамгаалагчдын ёс зүйн дүрмийн төсөл, уламжлалт байгаль хамгааллын асуудлуудтай уялдах нь, Байгаль хамгаалагч гэж хэн бэ? Байгаль хамгаалагчийн үнэ цэнэ, Байгаль хамгаалагчийн ёс зүйн дүрэмд өгөх саналууд зэрэг сэдвээр хэлэлцлээ.

#WWFMongolia, #AHEC