САВ ГАЗРЫН ЗАХИРГААДАД ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР АВТО МАШИН БЭЛЭГЛЭВ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б. БАТ-ЭРДЭНИЙН АВТОМАШИН ГАРДУУЛЖ ӨГӨХ ҮЕД ХЭЛСЭН ҮГ 

 Эрхэм хүндэт Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Кояма Исао болон хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөө!

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улс, Япон Улс нь 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 50 жилийн турш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, манай улсын нийгэм, эдийн засгийн олон талт салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн энэ хугацаанд Япон Улсын Засгийн газар, ард түмнээс техник технологи, инноваци, шинэ мэдлэгийн өргөн туслалцааг авсаар ирсэн билээ.Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулан, хэрэгцээ шаардлагатай байгаа олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний нэг жишээг дурдахад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр барьж, байгуулан хүүхэд залуусын байгаль хамгаалал, усны үнэ цэнийн талаархи ойлголт мэдээллийг системтэй олгоход дэмжлэг үзүүлж байна.Улмаар өнөөдөр Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, улмаар усны засаглалыг сайжруулж бэхжүүлэх зорилгоор хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагийн нэгэн илрэл нь богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61)  маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өгч байгаа үйл явдал юм.

Энэ нь  сав газрын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, усны засаглалыг сайжруулах  чиглэлээрх олон талт, үр ашигтай хамтын ажиллагааны үр дүн бөгөөд амжилттай хэрэгжүүлж байгаадаа баяртай байна.Тус Япон улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зорилгоор нэн хэрэгцээтэй байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна.

Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг дэмжин, хамтран ажиллаж ирсэн та бүхэнд салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МАШИН ХҮЛЭЭН АВСАН САВ ГАЗРЫН ЗАХИРГААД

 

-Сэлэнгэ голын сав газрын захиргаа
-Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа
-Хануй голын сав газрын захиргаа
-Хэрлэн голын сав газрын захиргаа
-Алтайн өвөр говийн сав газрын захиргаа
-Онги-Таац голын сав газрын захиргаа
-Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа
-Идэр голын сав газрын захиргаа
-Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа
-Хараа-Ерөө голын сав газрын захиргаа
-Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа
-Орхон Чулуут голын сав газрын захиргаа
-Онон Улз голын сав газрын захиргаа
-Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа
-Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа
-Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа
-Бөөн цагаан-Орог нуурын сав газрын захиргаа
-Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа
-Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа
-Хар нуур Ховд голын сав газрын захиргаа
АЙМГУУДЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
-Архангай аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар
БОАЖЯ БОЛОН ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУД
-Орхон аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар
-Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газар
-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
-Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгөв.