ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМААС БАРУУН ЗҮГТ 35 КМ ТАШГАЙ БАГ ОРЧИМД ҮҮЛЭНД ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ, ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд болон Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицүүд 2023 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө түймэр унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явууллаа.