Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт цурмаас гал дахин уугьж байсныг Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны албан хаагчид унтраав. Энэ хүрээнд цогцолбор газрын бүс нутагт нутагт аялж, зугаалж, зорчиж явахдаа халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг хатуу анхааруулж ажиллалаа.
