Уулзалтаар Элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригес Куба Улсын Хавана хотноо зохион байгуулагдах “77-ын бүлэг ба Хятад улс”-ын Аялал жуулчлалын сайд нарын уулзалт болон Байгаль орчин, хөгжлийн 14 дүгээр хурлын хүрээнд зохион байгуулагдах Байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн Сайд нарын уулзалтад урилаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор цаашид талууд түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар солилцов. Түүнчлэн харилцан сурталчилгааг эрчимжүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.