БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Албан томилолтын хүрээнд Онон Балжийн байгалийн цогцолборт газрын албан хаагчидтай уулзалт хийв. Энэ үеэр байгаль хамгаалагчид дараах асуудлууд шийдэгдэж, байгаль хамгаалагчдын нийгмийн байдал сайжирч байгааг онцоллоо.

Байгаль хамгаалагч нарын гэнэтийн ослын даатгалыг 2023-2024 онд дахин 1 жилээр сунгахаар болсон.

Бүх байгаль хамгаалагч нар 4 улирлын 17 ширхэг иж бүрэн хувцсаар хангагдаж байгаа.

2023 ондоо байгаль хамгаалагч нарыг туршлага судлах, харилцан зочлох хүрээнд АНУ, Япон, Канад, БНСУ, БНХАУ, АНЭУ зэрэг орнуудад явуулж эхэлсэн.

Усны сав газрынхан маань БНСУ, Чех улс зэрэг улсуудад туршлага судлах, зочлох болсон.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгаалагчид төдийгүй салбарынхаа нийт албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар асуудлыг богино хугацаанд шийдвэрлэн ажиллаж байгааг дурдаад 2023 оныг салбарын хэмжээнд цаг уурчдын жил болгон зарлаж онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Цаг уур, орчны шинжилгээний мэргэжилтнүүдийг БНТУ, БНСУ зэрэг гадаад улс орнуудад туршлага солилцох, мэдлэг мэдээлэл авах ажлыг шат дараатай зохион байгуулж байгааг хэллээ. Мөн ажил үүргээ саадгүй биелүүлэх техник хэрэглэл, автомашинаар хангах, бусад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг тодотгов.

Салбарын хэмжээнд дутагдалтай компьютер болон албан хэрэгцээний бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхээр олон улсын байгууллагуудаас сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Албан томилолтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Санчир, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г. Эрдэмбилэг нар ажиллаж холбогдох асуудлаар мэдээлэл өгөв.