Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардаг. Тус хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Өрх бүр хогоо ангилан хаяхгүй байгаагаас үүдэн ангилагдаагүй хогийг булах, шатаах гэсэн хоёр л аргаар устгадаг. Ингэснээр дээшээ хорт хий ялгарч, доошоо хөрсний бохирдол үүсдэг. “Хог хаягдлыг дахин боловсруулах” гэх гурав дахь арга байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй эсвэл тоодоггүй. Хэрэв өрх бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилж хэвшвэл цугларах хогийн хэмжээ багасах мөн дахин боловсруулагдах боломжтой хогийг эргэлтэд оруулах давуу тал үүсэх юм. Ингэснээр бидний эрүүл мэндэд ч, эдийн засагт эерэг нөлөөтэй.
Хог ангилах хогийн савны өнгүүд нь:
Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлын хог хаягдал
Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
Бор- Хүнсний органик хог хаягдал
Шар- Ахуйн аюултай хог хаягдал
Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ