“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн II, III шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто, БОАЖЯ-ны ТХГНБЗ-ын газрын дарга Н.Баатарцогт нараар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсэд ажиллаж байна.
Үнэлгээний баг Баян-Өлгий, Ховд, Говь-алтай аймаг, Монгол алтайн нурууны УТХГ, Хөх сэрхийн ДЦГ, Хар ус нуурын УТХГ, Монгол элсний БЦГ, Мянган угалзатын БЦГ, Мөнххайрханы БЦГ, Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ-аадтай уулзаж төслийн хөрөнгө оруулалт, тэдгээрийн ашиглалт, эзэмшил, тогтвортой байдалд үнэлгээ хийж, үр дүнтэй танилцав.
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт Орчны бүсийн иргэдийн амьжиргаа дэмжих чиглэлээр олгосон хүлэмж, услалтын системийн дэмжлэг авсан бичил төсөл хэрэгжүүлэгч нартай уулзаж үйл ажиллагаатай танилцаж, үр өгөөжийг хэлэлцэв.
Байгаль орчны салбарын ажилтнууд, хамгаалагч нарт судалгааны тоног төхөөрөмж, машин техникийн тусламж үзүүлж, 4 улирлын хувцсаар хангасан явдалд баруун бүсийн БО-ны салбарын байгууллагын удирдлага, байгаль хамгаалагчид талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн үр дүнтэй хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангаж ажиллахаа илэрхийллээ.
BACCP
Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа
Хөх Сэрхийн нурууны УТХГазрын хамгаалалтын захиргаа
Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар
Монгол элсний улсын ТХГ нутгийн хамгаалалтын захиргаа