“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

 

       Монгол Улсын Засгийн Газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн Банкаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” II, III төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо.

        Хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хагас жилийн байдлаар дүгнэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар гишүүд санал солилцлоо. 

       Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, Төслийн удирдах хорооны дарга М.Ганбаатар ахалсан Удирдах хорооны хуралдаанд ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк (KFW)-ны Монгол дахь зохицуулагч Др. Г.Эрдэнэбаясгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал Н.Баатарцогт, тус яамны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Бямба-Эрдэнэ, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад ”Байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын мэргэжилтэн А.Гансаруул, төслийн зохицуулагч М.Болдбаяр, төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх Др. Александер Градель, дэд ахлах зөвлөх Др. П.Галрагчаа болон төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо.