Ажлын зар

Төслийн нэр:

Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Ажлын төрөл:

Харилцааны ажилтан

Байршил:

Улаанбаатар

Гэрээний хугацаа:

2020.10-2021.07

 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд оршино.

Ажлын зорилго

Төслөөс гарсан үр дүн болон төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр цаг тухайд нь түгээх, төслийн харилцаа холбоог сайжруулж, сурталчлах, төслийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх нь уг ажлын зорилго болно.

Ажлын чиг үүрэг, хариуцлага

  • NDC/Adaptation цахим платформ (NDC platform)-д уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээ, мэдээллийг боловсруулан байршуулах, олон нийтэд түгээх;
  • Бодлого, стратеги, төлөвлөгөөний уялдаа холбоог cэдэвчилсэн болон салбар дундын нэгдсэн байдлаар үечлэн хянан, нэгтгэсэн мэдээллийг түгээх;
  • Дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлтөд орон нутгийн болон үндэсний түвшний сургамжуудыг тусгасан байдлыг түгээх;
  • ҮДЗ төлөвлөгөөг боловсронгуй болгох зорилгоор салбар дундын орон нутгийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тэргүүлэх чиглэлийн хэрэгцээг тодорхойлон, түүнийг бататгах, сайжруулах үйл ажиллагааны талаар мэдээлэх;
  • Жендэрийн мэдрэмжтэй дасан зохицох төлөвлөлтийн талаар мэдээлэх;
  • NDC Platform-ын дасан зохицох хэсгийн шаардлагатай мэдээллийг цуглуулах, мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах, агуулгыг бэлтгэх, агуулгыг шинэчлэн байршуулах;
  • Төслийн үндсэн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг боловсруулан бэлтгэж, онлайн (NDC Platform, Linkedin г.м) болон сонин сэтгүүлээр олон нийт болон оролцогч талуудад түгээх;
  • Төслийн хүрээнд хийж буй судалгааны ажлын явц, үр дүнг нэгтгэх, агуулгын чанарт хяналт тавих, засаж сайжруулан шинжлэх ухааны хэллэг бүхий тайланг эмхтгэж олон нийтэд ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэн нийтлэх;
  • Төслийн тайлан, баримт бичиг, танилцуулга, илтгэл, зар, тараах материал гэх мэт харилцааны бүтээгдэхүүний агуулгыг боловсруулах, хэлзүйн болон утгазүйн талаас хянан сайжруулах, шаардлагатай тохиолдолд график болон инфографик ашиглах;
  • Төслийн үйл ажиллагааны чиглэлээр, холбогдох хурал цуглааны нээлтийн үг боловсруулах; хурал/ сургалт/ семинарын талаар хэвлэлийн мэдээ мэдээлэл бэлтгэх;
  • Төслийн үйл явц, үйл ажиллагааны үр дүнг баримтжуулах дүрс бичлэгийн ажлыг зохион байгуулах, контентийг боловсруулах;
  • Төслийн хүрээнд хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах, хэвлэлийн эх бэлтгэх;
  • Төслийн цахим хуудсыг бий болгох, мэдээг бэлтгэж байршуулах; шинэчлэх,  баяжуулах,  хэвийн ажиллагааг ханган ажиллах;
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой болон шаардлагатай мэдээллийг цуглуулах;
  • Шаардлагатай бол төслөөс гарсан бүтээгдэхүүний зохиогчийн эрх болон бусад зөвшөөрлийг авах;
  • Төслийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;
  • Мэдээ мэдээлэл, материал бүрдүүлэлт баримтжуулалтад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх;
  • Шаардлагатай тохиолдолд Англи - Монгол хэлний орчуулга хийх, бусдын орчуулгыг хянан сайжруулах;
  • Төслөөс зохиох хурал семинарын үеэр мэдээлэл түгээх, болон бусад дотоод ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах
  • Төслийг төлөөлж оролцогч талууд болон олон нийттэй харилцах, мэдээлэл солилцох;
  • Төслийн зохицуулагчийн удирдлага доор, бусад шаардлагатай ажилд туслах;

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Олон нийтийн харилцаа, PR, сэтгүүл зүй болон бусад чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы, найруулга зүйн өндөр чадвартай;
  • Англи хэлний бичгийн өндөр чадвартай;
  • Байгалийн шинжлэх ухаан, ялангуяа байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр суурь мэдлэгтэй, судалгааны арга зүй, үр дүнг ойлгох чадвартай байвал давуу тал болно;
  • Мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх, хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах, хэвлэлийн эх бэлтгэх компьютерийн программ хангамжийг ашиглах мэдлэгтэй, хэрэглэж байсан туршлагатай;
  • Нарийн төвөгтэй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэх чадвартай;
  • Харилцааны ур чадвар маш сайн байх.

 

Сонирхсон хувь хүмүүс доорх бичиг баримтыг дугтуйнд хийж битүүмжлэн төслийн нэгжид 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (МОНГОЛ, АНГЛИ ХЭЛ ДЭЭР):

  • Өргөдөл
  • Товч намтар
  • Ажлын туршлагыг нотлох тодорхойлолт өгөх 3 хүний хаяг (list of referees)
  • Дипломын хуулбар, ижил төстэй ажил эрхэлж байсныг нотлох баримт, тайлан г.м
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Санхүүгийн санал

 

ХАЯГ: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв, 3 давхар, 303 тоот

Утас: 77091142

Цахим шуудан: [email protected]