Ажлын байрны зар

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж дээр Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн үйл ажиллагааг зохион байгуулах, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийг ахлан үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий НҮҮРСТӨРӨГЧ БА УУР АМЬСГАЛЫН САНХҮҮЖИЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМ ХАРИУЦСАН АХЛАХ ШИНЖЭЭЧ-ийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна.

  

Ажлын зорилго, хамрах хүрээ

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч нь Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч болоод Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөхийн удирдлаган доор (I) Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу зохион байгуулж төр, хувийн хэвшил, мэргэжлийн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага хоорондын уялдааг ханган ажиллах, (II) НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах болоод хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийг ахлан үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү ажлын байрны үндсэн зорилго оршино.

Үндсэн хоёр зорилгын хүрээнд дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

(I) 1. Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилтийг хангах үүнд, УАНС-аар итгэмжлэгдэх хүсэлт болоод бүрэн хэмжээний төсөл, хөтөлбөрийн баримт бичгийг Үндэсний зохицуулах хороогоор хэлэлцүүлж улмаар тухайн төсөл, хөтөлбөрийг дэмжсэн албан бичгийг олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;

 (I) 2. Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төсөл, хөтөлбөрийн саналыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг олон талт оролцоонд тулгуурлан зохион байгуулах;

(I) 3. Үндэсний зохицуулагчийн ажил үүрэг, олон талт оролцоо болон салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлж улмаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэн техникийн туслалцааны төслийн саналыг боловсруулан, хэрэгжүүлэх;

(I) 4. Уур амьсгалын санхүүжилт, Уур амьсгалын ногоон сангийн талаарх мэдлэг мэдээллийг хэвлэмэл болон цахимаар олон нийтэд түгээн, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт семинарыг зохион байгуулах;

(I) 5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын ногоон сан болон төр, хувийн хэвшил болоод бусад олон талт оролцогч талуудтай мэргэжлийн харилцааг бэхжүүлж олон талт хамтын ажиллагааг зохицуулан ажиллах;

(I) 6. Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон бусад цаг үеийн хэрэгцээ шаардлагаар урган гарах бусад ажил үүргийг гүйцэтгэх.

(II) 1. НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэж буй үнэлгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн чанарыг хянаж, мэргэжлийн санал зөвлөмж өгч ажиллах;

(II) 2. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн саналыг боловсруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх;

(II) 3. Уур амьсгалын үндэсний хороо, Мэргэжлийн зөвлөл болон холбогдох бусад талуудыг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн судалгаа, үнэлгээний сүүлийн үеийн тайлан, мэдээллээр ханган тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх;

(II) 4. Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг төлөөлөн хариуцаж буй ажил үүргийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг үндэсний болон орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах;

 

Хүлээгдэж буй үр дүн

  • Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилт тогтворжин олон талт оролцогч талуудын мэдлэг мэдээлэл нэмэгдэж, мэдээллээр хангагдсан байна.
  • Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн болоод зохион байгуулсан арга хэмжээний талаарх нэгдсэн тайланг боловсруулж холбогдох талуудад үйл ажиллагааны үр дүнг ил тод байдлаар мэдээллэсэн байна.
  • Уур амьсгалын ногоон сангаас татан оруулсан санхүүжилтийг монитор хийх систем бэхжиж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг шийдвэр гаргах үйл явцад ашиглах болоод цаашдын төсөл, хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд тусгах чиглэлээр БОАЖЯ болон бусад холбогдох талуудад зөвлөмж, тойм шинжилгээг өгч дэмжин ажилласан байна.
  • Уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байдлаар тайлагнахад чиглэсэн мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулсан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр зохион байгуулсан уулзалт, сургалт, семинар болон бусад арга хэмжээний талаарх хуваарь, тэмдэглэлийг хөтөлсөн байна.
  • Уур амьсгалын үндэсний хороо болон Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангаж, холбогдох арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна.
  • НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, тайлан илтгэлийн гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж мэргэжлийн санал, зөвлөмжийг өгч ажилласан байна.
  • Цаг үеийн шаардлагаар гарч ирэх бусад ажлыг цаг тухайд гүйцэтгэж багийн гишүүн болж ажилласан байна.

 

Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

  • Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчин, эдийн засаг, санхүү, тогтвортой хөгжил, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ тав (5) - аас доошгүй жил ажилласан байх; уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн механизм болон олон улсын уур амьсгалын сангууд, төслийн санхүүжилтийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй байх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улсын байгууллага болон орон нутаг, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилласан ба мэргэжлийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай байх;
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод олон улсын харилцааны ёс зүйн өндөр мэдлэг, чадвартай байх;
  • Энэхүү ажлын байранд тавигдаж буй үүрэг, хариуцлагыг мэргэжлийн түвшинд бие даан гүйцэтгэх чадвартай ба үүнд:
  • Мэргэжлийн ур чадвараа ашиглаж үр дүн гаргасан;
  • Баг хамт олныг удирдан ажиллах чадвартай;
  • Санаачилгатай, идэвх, оролцоотой багийн гишүүн байх.
  • Төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, гүйцэтгэлийг төлөвлөсөн цаг хугацаанд нийлүүлэх чадвартай байх;
  • Манлайлах, бусдыг идэвхжүүлэх, зөрчлийг зохицуулах, бусдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай байх.
  • Ажлын ачаалал болон цагийн менежментийг зөв зохицуулах чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Бусад ур чадвар: Хариуцлагатай, нийтэч, шинийг санаачлагч, харилцааны соёлтой, зохион байгуулах чадвартай.

 

Сонгон шалгаруулалт

Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал;
  • Дэлгэрэнгүй анкет CV;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Ажил олгогч удирдагч багшийн тодорхойлох захидал – 2

 

Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн А.Нарангаравууд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.

Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

 

Холбогдох хаяг:

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний

гудамж 5/2, Засгийн газрын II байр

Утас: 51-263341