Байгаль орчин, Уур амьсгалын сангийн захирал Л.Баатарчулуун тамгаа гардан авлаа

Байгаль орчин, уур амьсгалын сан (БОУАС)-гийн захирлаар томилогдсон Л.Баатарчулуун Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал асан Х.Ганбаатараас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх үед Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал асан Х.Ганбаатар “Өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй гар нийлэн хамтран ажиллахдаа таатай байлаа. Манай байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын хөтөлбөрүүд болон бусад бодлогын баримт бичиг, яамны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, үйлчилгээг санхүүжүүлэн ажилладаг. Цаашид хариуцан ажиллах Л.Баатарчулуун захиралд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

БОУАС-ийн захирал Л.Баатарчулуун “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь манай орны төдийгүй дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа. Үүнд иргэн бүрийн оролцоо маш чухал. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна.” хэмээсэн юм.