Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
  1. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Монгол улс: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” SB-012855.07 төслийн хүрээнд конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор дараах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжит арга хэмжээг тодорхойлох, дасан зохицох хувилбарууд, эмзэг байдлын үнэлгээ хийх аргачлал, удирдамж боловсруулах, үнэлэх ажлыг гүйцэтгэх зөвлөх багийг сонгон шалгаруулахад оршино.
  3. Чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн этгээдүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Хуулийн этгээд нь дор дурдсан чиглэлээр мэргэшсэн 8-аас доошгүй хүнтэй зөвлөх баг бүрдүүлсэн байх бөгөөд багийн бүрэлдэхүүнд дараах мэргэшил, ур чадварын шаардлага тавигдана. Үүнд:

Зөвлөх багийн ахлагч

  • Байгаль орчин, цаг уурын мэргэжилтэй байх;
  • Уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, байгаль орчны үнэлгээ, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох стратеги, төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх;
  • Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх;
  • Магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан байх;
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх;
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх;
  • Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.

Багийн гишүүд

  • Газарзүй, цаг уур, байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй байх
  • Цаг уур, байгалийн гамшиг, хөдөө аж ахуй, хөрс, ой, ус, мөстөл, цэвдэг, цөлжилт, биологи, хүний эрүүл мэнд, газарзүйн мэдээллийн систем зэрэг чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийн төлөөллийг заавал хамруулсан байх
  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх чадвартай байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх
  • Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл буюу CV, өмнө нь Англи, Монгол хэл дээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт) мэдээллийг ирүүлнэ. 
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.
  2. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлэн хамт ирүүлнэ.
  3. Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх, ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ. /гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт,тодорхойлолт/
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ.
  5. Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх ба ингэхдээ хуудасны доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ.
  6. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт ирүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болохыг тодорхойлсон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, НД8 маягт / Сүүлийн 3 сар/
  7. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан банк тус бүрээс ирүүлнэ.

Зөвлөх үйлчилгээний эцсийн үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 22-ны дотор бэлэн болгох ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор холбогдох талуудаар хэлэлцүүлж, эцсийн тайланг захиалагч талд нийлүүлсэн байна.

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт багтаан ирүүлнэ үү.

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын II байр

Холбоо барих этгээд: УАӨГХАГ-ын мэргэжилтэн А.Нарангаравуу

Утас: +976-99998146