Ажлын байрны зар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна.

Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан

Ажлын зорилго, хамрах хүрээ

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино.  

Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

  • Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, тасралтгүй зохион байгуулах
  • Төслийн үйл ажиллагаанд төсөвлөгдсөн зардлыг зүй зохистой төлөвлөх, зарцуулах, хяналт тавих
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэх, улирал тутмын тайлан болон улирал тутмын санхүүгийн тайланг бэлтгэх
  • Төслийн багийн мэргэжилтнүүдийг шалгаруулан авах үйл явцыг зохион байгуулах (Ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зарын эхийг бэлтгэх, ажлын байранд шалгаруулах ярилцлагыг зохион байгуулах, холбогдох зөвлөх мэргэжилтнүүдийн жагсаалт мэдээллийг байнга шинэчлэн хөтлөх, ажилтан шалгаруулан авахад шаардлагатай багц материалын жагсаалтыг бэлтгэх гэх мэт.)
  • Монгол улсын хууль тогтоомж болон төслийн баримт бичигт заасны дагуу төслийн үйл ажиллагаа, мэргэжилтнүүдийн ажлын байранд шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг өрсөлдөөний үндсэн дээр харьцуулан худалдан авалт хийх, төслийн үндсэн эд хөрөнгийн тооллогыг хийж жагсаалт хөтлөх.
  • Төслийн хүрээнд зохион байгуулагдах хурал, уулзалт, сургалтыг хариуцан зохион байгуулж, нийт талуудад дэмжлэг үзүүлэх. Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой зохион байгуулагдаж буй олон улсын, бүсийн сургалтуудад нөөц боломжийг ашиглан оролцох.
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримт бичгүүдийг эмх цэгцтэй архивлан хадгалах.
  • Төслийн үйл ажиллагаанд захиргааны талаас ерөнхий дэмжлэг үзүүлж ажиллах
  • Төслийн зохицуулагчаас шаардлагатай гэж үзсэн төсөлтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • Төслийн төсвийг зүй зохистой захиран зарцуулах, хяналт тавих
  • НҮБ-ын төсвийн код болон эдийн засгийн ангиллын дагуу санхүүгийн тайлан тооцоог тогтмол бэлтгэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

 

  • Байгаль орчны менежмент, эдийн засгийн ухаан, санхүүгийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр 3-аас доошгүй жил мэргэшин ажилласан туршлагатай;
  • Төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан туршлагатай байх;
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэх механизм болон төслийн захиргаа, санхүүжилтийн тогтолцооны талаар мэдлэгтэй байх;
  • Монгол, Англи хэлний албан харилцааны түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод олон улсын харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх;
  • Ажлын ачаалал болон цагийн менежментийг зөв зохицуулах чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Бусад ур чадвар: Хариуцлагатай, нийтэч, шинийг санаачлагч, харилцааны соёлтой, зохион байгуулах чадвартай.

 

Сонгон шалгаруулалт

 

Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал Англи болон Монгол хэлээр;
  • Дэлгэрэнгүй анкет CV Англи болон Монгол хэлээр;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;

 

Дээрх материалыг цахимаар ( [email protected] ) болон битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын мэргэжилтэн А.Нарангаравууд 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.

 

Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээж авна.

 

Холбогдох хаяг:

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний

гудамж 5/2, Засгийн газрын II байр

Утас: 51-266288