Төслийн санхүүгийн аудитын зар

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

 

Ажлын зорилго, хамрах хүрээ

 

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэх гол нэгж нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв бөгөөд хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, төсөвт үйл ажиллагаанд заасны дагуу 2019-2020 оны санхүүжилтийн зарцуулалт, төсвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.  

 

Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:

  • Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2019 оны 9 сараас 2020 оны 12 дугаар сарын 31-н хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтанд аудит хийх.
  • Төслийн 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон УСНББОУС, түүнд нийцүүлэн гаргасан төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.
  • Төсвийн шууд захирагч санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль болон УСНББОУС, түүнд нийцүүлэн баталсан төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмын дагуу үнэн зөв, бодитой бэлтгэсэн эсэхэд хяналт тавих.
  • Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх.
  • Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт УСНББОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах
  • Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.
  • Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулах

 

 

Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэсэн байх
  • Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх
  • Хуулийн этгээдийн ахлах аудитор мэргэшүүлэх чиглэлээр эрдмийн цол зэрэгтэй байх
  • Олон улсын төсөл дээр аудит хийж байсан бол давуу тал болно

Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

 

Сонгон шалгаруулалт

 

Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  

 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт;
  • Гүйцэтгэсэн адил төсөөтэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл /сүүлийн 3 жилээр/;
  • Үндсэн ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Санхүүгийн тайлан /сүүлийн 1 жилээр/.
  • Аудитын үйл ажиллагааг гүйцэтгэх үнийн санал

 

 

Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн төслийн захиргааны ажилтан Д.Ижилцэцэгт 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан  хуулийн этгээдтэй эргэн холбогдохыг анхаарна уу.

 

Жич: Өргөдлийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээж авна.

 

Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот -14200,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр,

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

Утас: 7000-0753