Төслийн харилцааны ажилтан сонгон шалгаруулж авна

 

 

Төслийн нэр:

Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл

Ажлын төрөл:

Харилцааны ажилтан

Байршил:

Улаанбаатар

Гэрээний хугацаа:

2021.04 – 2021.12 сунгах

 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд оршино.

Ажлын зорилго

Төслөөс гарсан үр дүн болон төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг оролцогч талууд болон олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр цаг тухайд нь түгээх, төслийн харилцаа холбоог сайжруулж, сурталчлах, төслийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх нь уг ажлын зорилго болно.

Ажлын чиг үүрэг, хариуцлага

  • УАӨ-д дасан зохицох чиглэлээр бодлого болон институцийн анализ, үнэлгээ хийх, cэдэвчилсэн болон салбар дундын байдлаар ялган шинжлэх, үр дүнг нэгтгэн тайлан боловсруулах, олон нийтэд түгээх;
  • Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (ҮДЗТ)-ний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, баримт бичгийг боловсруулах, агуулгыг бататгах явцыг олон нийтэд мэдээллэх, түгээх;
  • NDC/ Дасан зохицох цахим платформыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, төслийн зүгээс хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, дасан зохицох хэсгийн агуулга болон дизайныг гаргах;
  • NDC/ Дасан зохицох цахим платформд уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаар холбогдох мэдээ мэдээлэл болон төслийн үр дүнг нэгтгэн байршуулах;
  • NDC/ Дасан зохицох цахим платформоор дамжуулан үндэсний хэмжээнд хийгдэж буй дасан зохицох сайн туршлага, сургамжуудыг түгээх;
  • Төслийн хүрээнд боловсруулагдаж гарсан тайлан, гарын авлагыг хэлзүйн болон утгазүйн талаас хянан сайжруулах, эмхтгэж олон нийтэд ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэн нийтлэх;
  • Төслийн танилцуулга, илтгэл, зар, тараах материал гэх мэт харилцааны бүтээгдэхүүнийг боловсруулах, график болон инфографик ашиглах;
  • Төслийн хүрээнд хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах, хэвлэлийн эх бэлтгэх;
  • Төслийн цахим хуудсыг бий болгох, мэдээг бэлтгэж байршуулах; шинэчлэх,  баяжуулах,  хэвийн ажиллагааг ханган ажиллах;
  • Төслийн үйл явц, үйл ажиллагааны үр дүнг баримтжуулах дүрс бичлэгийн ажлыг зохион байгуулах, контентийг боловсруулах;
  • Хурал семинарын мэдээлэл түгээх, нээлт, хаалтын үг боловсруулах; мэдээ мэдээлэл бэлтгэх, бусад зохион байгуулалтын ажилд туслалцаа үзүүлэх;
  • Төслөөс гарсан бүтээгдэхүүний зохиогчийн эрх болон бусад зөвшөөрлийг хариуцан ажиллах;
  • Төслийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, оролцогч талууд болон олон нийттэй харилцах, мэдээлэл солилцох;
  • Мэдээ мэдээлэл, материал бүрдүүлэлт баримтжуулалтад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх;
  • Англи - Монгол хэлний орчуулга хийх, бусдын орчуулгыг хянан сайжруулах;
  • Төслийн зохицуулагчийн удирдлага доор бусад шаардлагатай ажилд туслалцаа үзүүлэх;

Тавигдах шаардлага

  • Нийгмийн ухаан, сэтгүүл зүй, мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Монгол хэлний бичгийн болон ярианы, найруулга зүйн өндөр чадвартай;
  • Англи хэлний бичгийн өндөр чадвартай;
  • Байгалийн шинжлэх ухаан, ялангуяа байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр суурь мэдлэгтэй, судалгааны арга зүй, үр дүнг ойлгох чадвартай байвал давуу тал болно;
  • Мэдээллийг цуглуулах, эмхэтгэх, түгээх, хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах, хэвлэлийн эх бэлтгэх компьютерийн программ хангамжийг ашиглах мэдлэгтэй, хэрэглэж байсан туршлагатай;
  • Нарийн төвөгтэй мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрт хөрвүүлэх чадвартай;
  • Харилцааны ур чадвар маш сайн байх;

 

Сонирхсон хувь хүмүүс доорх бичиг баримтыг дугтуйнд хийж битүүмжлэх эсвэл төслийн имэйл хаяг руу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Бүрдүүлэх материал (Монгол, Англи хэл дээр):

  • Өргөдөл / Cover letter
  • Товч намтар / CV
  • Ажлын туршлагыг нотлох тодорхойлолт / Reference letter /2 ширхэг/
  • Дипломын хуулбар, ижил төстэй ажил эрхэлж байсныг нотлох баримт, тайлан г.м / Diploma, Certification, Previous contracts and etc./ 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар / Copy of ID
  • IELTS 6.5 эсвэл IBT TOEFL 80 дээш эсвэл түүнтэй дүйцэхүйц

 

Хаяг: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв, 3 давхар, 303 тоот

Утас: 77091142, 99080066

Цахим шуудан: [email protected]

CLOSING DATE FOR APPLICATION: 17:00, Tuesday, March 23, 2021