card
Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас

Уур амьсгалын өөрчлөлт ба температур, хур тунадас

3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ дугаарт Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Др.П.Гомболүүдэвийг урин оролцууллаа. Тэрээр уур амьсгалын нөөцийн үнэлгээ, нар салхины сэргээгдэх эрчим хүч, цаг агаарын гамшигт үзэгдэл, эдгээрийг загварчлах цаг агаарын прогноз зэрэг судалгаануудыг хийж ирсэн, энэ салбарт арвин туршлагатай нэгэн эрхэм юм. Өнөөдрийн дугаарыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Ш.Аминзул хөтлөн явууллаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын хоёр дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

Дэлгэрэнгүй
Танд амжилт бүтээлийн дээдийг ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье!

Танд амжилт бүтээлийн дээдийг ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье!

Танд амжилт бүтээлийн дээдийг ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье!

Дэлгэрэнгүй
Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал

Байгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа. Тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер ажиллаж байсан ба одоогоор Худалдаан хөгжлийн банкны Олон улсын банкны газрын Ногоон санхүүжилтийн албаны даргаар ажиллаж байна. Энэхүү дугаарыг Азийн сангийн Хог хаягдал, Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н.Ариунаа хөтлөн явууллаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан

Дэлгэрэнгүй
Ажлын байрны зар

Ажлын байрны зар

Төслийн захиргааны ажилтан

Дэлгэрэнгүй
БОАЖЯ: WEBMASTER@MNE.GOV.MN хаягаар албан бичиг хүлээн авч байна

БОАЖЯ: [email protected] хаягаар албан бичиг хүлээн авч байна

Өнөөдрийн байдлаар [email protected] хаягаар иргэн, аж ахуйн нэгжээс 10 гаруй албан бичиг ирснийг тухай бүрт холбогдох албан тушаалтнуудад цохож, яаралтай бичгийн хариуг өгч ажиллалаа. 

Дэлгэрэнгүй
Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлнэ

Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлнэ

“Уур Амьсгалын Ногоон Сан”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны 11-р сарын 10 –нд ээлжит 27 дугаар хурлаараа Монгол Улсад 23.1 сая долларын буцалтгүй тусламжийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгох шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд "Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн"-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Дэлгэрэнгүй
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний эцсийн үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 22-ны дотор бэлэн болгох ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор холбогдох талуудаар хэлэлцүүлж, эцсийн тайланг захиалагч талд нийлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа.

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, Уур амьсгалын сангийн захирал Л.Баатарчулуун тамгаа гардан авлаа

Байгаль орчин, Уур амьсгалын сангийн захирал Л.Баатарчулуун тамгаа гардан авлаа

БОУАС-ийн захирал Л.Баатарчулуун “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь манай орны төдийгүй дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа. Үүнд иргэн бүрийн оролцоо маш чухал. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна.” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй
Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болж өнгөрлөө

Байгальд ээлтэй ногоон технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа болж өнгөрлөө

Энэ жилийн “Ногоон технологи 2020” өдөрлөгийн нээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгөөр ногоон технологийг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт зохицуулалт, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, техник технологи бүтээгдэхүүн импортлогчдод учирч буй бэрхшээл болон эрчим хүчний шөнийн хөнгөлөлттэй тариф, ногоон зээлийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Дэлгэрэнгүй
Ажлын байрны зар

Ажлын байрны зар

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч нь Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч болоод Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөхийн удирдлаган доор (I) Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу зохион байгуулж төр, хувийн хэвшил, мэргэжлийн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага хоорондын уялдааг ханган ажиллах, (II) НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах болоод хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийг ахлан үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү ажлын байрны үндсэн зорилго оршино.

Дэлгэрэнгүй
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Байгаль орчин, цаг уурын мэргэжилтэй байх; Уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, байгаль орчны үнэлгээ, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх; Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох стратеги, төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх; Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан байх; Магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан байх; Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх; Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх; Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх.

Дэлгэрэнгүй
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Байгаль орчин, цаг уур, эрчим хүч, инженер, хөдөө аж ахуйн мэргэжилтэй байх Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллого, тооцоо, эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн байх Хүлэмжийн хийн тооллого, ХХЯ-ын сценари боловсруулах, ХХЯ-ыг бууруулах үнэлгээний загварууд дээр ажиллаж тооцоо-үнэлгээ хийх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратеги, төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай байх Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулгын өндөр чадвартай байх; Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах чадвартай байх, Бие даан ажиллах, бусдад зөвлөгөө өгөх, багаар ажиллах чадвартай байх

Дэлгэрэнгүй
Ажлын зар

Ажлын зар

Төслөөс гарсан үр дүн болон төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр цаг тухайд нь түгээх, төслийн харилцаа холбоог сайжруулж, сурталчлах, төслийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх нь уг ажлын зорилго болно.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх