Монгол орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын асуудлаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйУур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэхэд оршино.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Н.Уртнасан сайд тамгаа гардлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон БОАЖЯ-ны удирдлагууд оролцлоо.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.
Дэлгэрэнгүй2021 оны 01-р сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, (БОАЖЯ) Азийн сангийн хэрэгжүүлж буй Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төсөл хамтран зохион байгуулсан цахим хэлэлцүүлэгт хог хаягдлын салбарын 40 гаруй төлөөлөл оролцож амжилттай болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйӨнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйТанд амжилт бүтээлийн дээдийг ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье!
ДэлгэрэнгүйТөслийн захиргааны ажилтан
ДэлгэрэнгүйӨнөөдрийн байдлаар [email protected] хаягаар иргэн, аж ахуйн нэгжээс 10 гаруй албан бичиг ирснийг тухай бүрт холбогдох албан тушаалтнуудад цохож, яаралтай бичгийн хариуг өгч ажиллалаа.
Дэлгэрэнгүй“Уур Амьсгалын Ногоон Сан”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны 11-р сарын 10 –нд ээлжит 27 дугаар хурлаараа Монгол Улсад 23.1 сая долларын буцалтгүй тусламжийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгох шийдвэр гаргалаа.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд "Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн"-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйЗөвлөх үйлчилгээний эцсийн үр дүнг 2021 оны 10 дугаар сарын 22-ны дотор бэлэн болгох ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор холбогдох талуудаар хэлэлцүүлж, эцсийн тайланг захиалагч талд нийлүүлсэн байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн намрын улиралд 10 дугаар сарын 10-ны өдөр, хавар цагт 5 дугаар сарын 10-ны өдрийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрт БОАЖЯ тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцож 2000 мод тарилаа.
ДэлгэрэнгүйБОУАС-ийн захирал Л.Баатарчулуун “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь манай орны төдийгүй дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудын нэг болоод байгаа. Үүнд иргэн бүрийн оролцоо маш чухал. Цаашид та бүхэнтэй хамтарч ажиллахдаа таатай байна.” хэмээсэн юм.
Дэлгэрэнгүй