Энэ удаагийн подкастаар уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилт, бэлчээрийн даац сэдвээр Др.Н.Мандахтай ярилцлаа.
ДэлгэрэнгүйЭнэхүү дугаарын зочноор байгаль орчны мэргэжилтэн Б.Онон оролцлоо. Тэрээр саяхан Кембриджийн их сургуульд Conservation Leadership (Байгаль хамгааллын манлайлал) чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоо сэдвээр бидэнтэй маш сонирхолтой ярилцлага өрнүүлж өөрийн туршлагаас хуваалцсан юм. Түүний хуваалцсан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сонирхолтой мэдээ, мэдээллийн эх сурвалжийг доор дурьдаж орууллаа. Та бүхэн сонирхож үзээрэй.
Дэлгэрэнгүй3 долоо хоног бүр та бүхэндээ хүргэж буй “Бидний мэдэхгүй уур амьсгалын өөрчлөлт подкаст”-ын хоёр дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ дугаарт Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Др.П.Гомболүүдэвийг урин оролцууллаа. Тэрээр уур амьсгалын нөөцийн үнэлгээ, нар салхины сэргээгдэх эрчим хүч, цаг агаарын гамшигт үзэгдэл, эдгээрийг загварчлах цаг агаарын прогноз зэрэг судалгаануудыг хийж ирсэн, энэ салбарт арвин туршлагатай нэгэн эрхэм юм. Өнөөдрийн дугаарыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Ш.Аминзул хөтлөн явууллаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын хоёр дахь дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан
ДэлгэрэнгүйБайгаль орчин, уур амьсгалын сангийн Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаараар Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хий сэдвийн хүрээнд Б.Чулуунхүүг урин оролцууллаа. Тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер ажиллаж байсан ба одоогоор Худалдаан хөгжлийн банкны Олон улсын банкны газрын Ногоон санхүүжилтийн албаны даргаар ажиллаж байна. Энэхүү дугаарыг Азийн сангийн Хог хаягдал, Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Н.Ариунаа хөтлөн явууллаа. Бидний мэдэхгүй уур амьсгал цуврал подкастын эхний дугаарыг дэмжин хамтран ажилласан: Азийн сан
Дэлгэрэнгүй